Аймгийн төвөөс 130 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Канад болон Англи, Францын шилмэл омгийн хээлтүүлэгчээр цөм сүрэг бий болгох зорилттой ажиллаж байгаа. Халимаг үүлдрийн махны чиглэлийн үхэр үржүүлдэг. Тус сум хилийн 3 заставтай. Хөрш ОХУ-ын Буриад улсын Зэд, Закамень аймгуудтай эв модны наадам тогтмол хийдэг.
Monday, September 9, 2013
Түшиг сум Сэлэнгэ Аймаг
Сэлэнгэ аймгийн Түшиг сум
Аймгийн төвөөс 130 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Канад болон Англи, Францын шилмэл омгийн хээлтүүлэгчээр цөм сүрэг бий болгох зорилттой ажиллаж байгаа. Халимаг үүлдрийн махны чиглэлийн үхэр үржүүлдэг. Тус сум хилийн 3 заставтай. Хөрш ОХУ-ын Буриад улсын Зэд, Закамень аймгуудтай эв модны наадам тогтмол хийдэг.
Аймгийн төвөөс 130 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Канад болон Англи, Францын шилмэл омгийн хээлтүүлэгчээр цөм сүрэг бий болгох зорилттой ажиллаж байгаа. Халимаг үүлдрийн махны чиглэлийн үхэр үржүүлдэг. Тус сум хилийн 3 заставтай. Хөрш ОХУ-ын Буриад улсын Зэд, Закамень аймгуудтай эв модны наадам тогтмол хийдэг.
Цагааннуур сум Сэлэнгэ Аймаг
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум
Аймгийн төвөөс 90 км зайтай оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Нарийн ноост манхны чиглэлийн “Хангай” хонь өсгөдөг. Жилд 22.0-24.0 мянга гаруй га талбайд үр тариа тариалдаг.1985, 1988 онудад 52426-71500 тонн үр тариа хураан авч, усалгааггүй нэгж талбайгаас 27.8 цн ургац авч улсын дээд амжилт тогтоосон. Нарийн ноост махны чиглэлийн “хангай” хонь өсгөж, нэг хониноос 3.5 кг ноолуур авч байна. тус сумаас “товхонхан”, “Номунхан”, “Шаргал тариа” “атартрейд” компаниуд Монгол улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарчээ.Thursday, September 5, 2013
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшигийн нэг Сайхны хөтөл
Сайханы хөтлийг өмнө нь Тэмээн хүзүүтийн хоолой хэмээн нэрийддэг байжээ. Харин Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас Сайханы хөтөл хэмээн нэрийдсэн аж.
Tuesday, September 3, 2013
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшигийн нэг Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сант сангийн аж ахуйн төвөөс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Йивэн голыг өгсөх чиглэлд 40- өөд км зайд энэ хийд оршино.1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийдийг байгаль орчинтой зохицуулж уул , ус , ургамал , ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон барьсан бөгөөд , анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн , монголын түүх , соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм.
Monday, September 2, 2013
Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг
7 гайхамшиг СЭЛЭНГЭ АЙМАГ
- Амарбаясгалан хийд
- Тужийн нарс
- Хувьсгалын өлгий Алтанбулаг
- Соронзон хад
- Дуут хад
- Халуун рашаан
- Сайханы хөтөл
Thursday, August 29, 2013
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном Баруунбүрэн сум Сэлэнгэ аймаг
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном
Өдөр тутмын хурдаг ном
Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан Чогжин хурал хуруулна.
Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигуртай.
Сар бүрт хурдаг ном
Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд
Жилд нэг удаа хурдаг ном
Гонгорын Бумбаны тахилга
Цагаан сарын ерөөл
Майдар эргэх
Цам харайх ёслол
Зулын 25-ны хурал
Арван Хангалын тахилга

Ариун номын орон Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум
Өндөр гэгээнээр овоглосон хийд
Монголын түүхэнд “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан их соён гийгүүлэгч, шашин төрийн гарамгай зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар Түшээт хан аймгийн (одоогийн Өвөрхангай аймаг) Есөнзүйл хэмээх газарт 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр их богд Чингис хааны алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлжээ. 1640 онд Далай лам, банчин богдоос Жавзандарнатын хувилгаанаар 5 настайд нь тодруулж, Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шашны тэргүүнд өргөмжилжээ. Өндөр гэгээн Занабазар бага балчир наснаасаа Шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал номлол, зан үйлд суралцаж, улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Богд Чойжилжанцанд бараалхан шавь орж, шашны таван ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа залран, номын хүрээ хийд, сургууль дацанг олноор байгуулж, эгнэшгүй их буян хураажээ. Өндөр гэгээн Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд жанч халжээ.
Өндөр гэгээний шашны хэрэгт төдийгүй халх монголчуудыг шашны үйлст даган баясуулсан их үйлсийг хүндлэн дээдлэхийн нигураар Манжийн хаан бээр түүнд зориулан хийд байгуулах зарлиг гаргасны үрээр одоогийн Амарбаясгалант хийд цогцлон баригдсан ба ард олны дунд “Өндөр гэгээн”-д зориулсан хийд хэмээн амаас ам дамжин яригдаж хэвшиж тогтжээ. Өндөр гэгээний хийдийг түүний догшин сахиус Махаранз сахин хамгаалж байдаг гэж ярьцгаадаг. Тэрчлэн хийдийн ойр орчимд зуны улиралд бороо хуртай байдаг ба аадрын үүл хийдийн дээр очоод хуваагдан задарч мөндөр ороход нэг ч ширхэг мөндөр хийдийн хашаанд унадаггүй хийдийг тойрон ордог бөгөөд цэцэг жимс алаглан ургах нь Өндөр гэгээний сахиус хамгаалдагтай холбоотой гэдэгт нутгийн ард олон өнөө хир нь итгэлтэй байдаг байна.
Амарбаясгалант хийд нь шашин, түүх, соёлын үнэлж баршгүй дурсгал төдийгүй уран барилгын хосгүй шийдлийг агуулсан урлагийг ховор бүтээл юм. Энэхүү хийдийг “Амарбаясгалант хийд”, “Өндөр гэгээний хийд”, “Зарлигаар бүтсэн хийд”, “Бүрэнгийн хийд”, “Оройгүй сүм” гэх зэргээр янз бүрээр нэрлэн заншжээ. Хийдийн олонд алдаршсан дээрх нэрүүд нь өөр өөрийн түүхийг өөртөө шингээсэн байдаг.

Subscribe to:
Posts (Atom)