Friday, August 16, 2013

Гүн нуур буюу Гүнж нуур бүргэд уулын домог

Гүн нуурын домог
Нэгэн цагт хуучин феадлын үед гэнэ өнөөгийн Сэлэнгэ аймаг Алтан булаг сумын Хяраан хөндий хэмээх газрын наах нь Гүн нуур хэмээх газар уул нутаг ус голдоо ихэд өнгө нэмсэн сайхан бүсгүй ээж аавын хамт амьдран суудаг байж тэрээр зан ааль сайтай бөгөөд үйл үртсэнд уран агаад хармын зангүй хачин сайхан гол шиг сайхан бүсгүй байсан нь тодорхой ... Түүнд нутгийн сайхан залуу хайртай болж бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай байтал алс хошууны засаг ноён нэгэнтээ бүсгүйн сургийг сонсоод нутагт нь ирж сайх бүсгүйг олон хараад гэргий болгон авах бодол төрсөн авч хайртай залуу нь бүсгүйг аван үүр цүүрээр оргуулан босгон авч явахад нь засаг ноёны барлагууд тэр хоёрыг барин авч нөгөөх засаг ноён нутгийн түшмэлтэй ам нийлэн хархүүг хугацаагүй цэргийн албанд цөлөн явуулсан ажээ.
Бүсгүйг гэрт хүргээд ээж аавд нь удахгүй ирж охинг нь бэлэг сэлт болон худ ургийн барилдлага тогтооно гэснээр намрын дунд сард айлчлан 9 цагаан тэмээгээр хүүхнийг богтлон авч явж. Тэмээн дээр суусан бүсгүй гунигт тавилан болон сэтгэлд хархүүгээ санан зай завсаргүй цурхиран байх зуураа нэгэнтээ ухаан сийлэн тэмээгээ залан гүн нуурын зүг таваргаж явсаар гүйцэгдэлгүй гүн нуурын эрэг дээр ирэхэд гүн нуур ганцхан давалгайлаад хүүхэнг аван мэлтийн толийж амгалан сайхан нөгөө л янзаараа л зөөлхөн мандлаа шилгээн байсан ажээ . Ингээд балмад ноёны хүсэл үл бүтэж ард зоноороо эгэлгүй сайхан энхрий нутгийн бүсгүйг дурсан Гүн нуурыг тэр цагаас хойш Гүнж нуур хэмээн нэрлэх болжээ. Нэгэн цагт хугацаагүй цэргийн албанаас хархүү ирэн сэтгэлд бүсгүйгээ хайн ирэхэд нутгийн олон болсон явдлын учрыг хэлэн хархүүгийн сэтгэлийн зовлонг хамт хуваалцан уйлж нэг дуулж нэг учирласан авч хархүү сэтгэлээр ихэд унаж Гүнж нуурыг дэргэд сөхрөн сууж харсаар хөшин Бүргэд уул хэмээх хадан уул болон тогтож өглөө орой хоёрт уулын орой нуурын толионд тусан байх агаад өнөөг хүртэл Гүнж нуур Бүргэд уулын домгийг нутгийн ард олон хуучлах ажээ. Энэхүү домгийг хэлэн өгсөн Сэлэнгэ Алтанбулаг сумын иргэн Отгонбаатар хэмээх малчин залууг хэлэхгүй байж болшгүй билээ.

Жич: Эдүгээ домогт гарж буй Бүргэд уул нь Орос улсын харье нутагт орсон бөгөөд нэгэн цагийн хилийн сэргээн засалтаар өөрийн уулаа ах дүү хэмээх сайхан нөмрөг дээр МАХН-ын хууччуулын хийсэн гэмт хэргийн тод баримт болон дүнсийн хүний нутгийн хилийн цаанаас хүслэнт Гүнж нуураа тольдон байгаа билээ.



No comments:

Post a Comment