Friday, September 27, 2013

Монгол Улсын 21 дэхь аварга Г.Эрхэмбаяр

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр аварга. 2013 оны наадамд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн.  


Thursday, September 19, 2013

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшигийн нэг Тужийн нарс

Монгол улсын тусгай хамгаалалттай газар 
Сэлэнгэ аймгийн  Тужийн нарс Үндэсний цогцолборт газар  65548.56  Талбай (га)



Monday, September 9, 2013

Түшиг сум Сэлэнгэ Аймаг

Сэлэнгэ аймгийн Түшиг сум
Аймгийн төвөөс 130 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Канад болон Англи, Францын шилмэл омгийн хээлтүүлэгчээр цөм сүрэг бий болгох зорилттой ажиллаж байгаа. Халимаг үүлдрийн махны чиглэлийн үхэр үржүүлдэг.  Тус сум хилийн 3 заставтай. Хөрш ОХУ-ын Буриад улсын Зэд, Закамень аймгуудтай эв модны наадам тогтмол хийдэг.

Цагааннуур сум Сэлэнгэ Аймаг

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум
Аймгийн төвөөс 90 км зайтай оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Нарийн ноост манхны чиглэлийн “Хангай” хонь өсгөдөг.  Жилд 22.0-24.0 мянга гаруй га талбайд үр тариа тариалдаг.1985, 1988 онудад 52426-71500 тонн үр тариа хураан авч, усалгааггүй нэгж талбайгаас 27.8 цн ургац авч улсын дээд амжилт тогтоосон. Нарийн ноост махны чиглэлийн “хангай” хонь өсгөж, нэг хониноос 3.5 кг ноолуур авч байна. тус сумаас “товхонхан”, “Номунхан”, “Шаргал тариа” “атартрейд” компаниуд Монгол улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарчээ.

Thursday, September 5, 2013

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшигийн нэг Сайхны хөтөл

Сайханы хөтлийг өмнө нь Тэмээн хүзүүтийн хоолой хэмээн нэрийддэг байжээ. Харин Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас Сайханы хөтөл хэмээн нэрийдсэн аж.

Tuesday, September 3, 2013

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшигийн нэг Амарбаясгалант хийд



Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сант сангийн аж ахуйн төвөөс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Йивэн голыг өгсөх чиглэлд 40- өөд км зайд энэ хийд оршино.1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийдийг байгаль орчинтой зохицуулж уул , ус , ургамал , ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон барьсан бөгөөд , анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн , монголын түүх , соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм.

Monday, September 2, 2013

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг

7 гайхамшиг СЭЛЭНГЭ АЙМАГ  

  1. Амарбаясгалан хийд
  2. Тужийн нарс
  3. Хувьсгалын өлгий Алтанбулаг
  4. Соронзон хад
  5. Дуут хад
  6. Халуун рашаан
  7. Сайханы хөтөл


Thursday, August 29, 2013

Сэлэнгийн нислэг facebook page

                                             https://www.facebook.com/Selengiinnisleg.SB


                                              https://www.facebook.com/Selengiinnisleg.SB