Aймгийн төвөөс 200 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, алтны үндсэн ордын олборлолтын үйлдвэрлэлтэй. Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэр, Төмөр замын Зүүнхараа өртөө, дэр модны үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрийн газруудтай. Хэрх, Түнхэл тосгонтой.
Мандал суманд байгалийн үзэсгэлэнт Хонин нуга, Ноён уул, Ширхэнцэг уул, Ерөөгийн халуун рашаан зэрэг газар, түүх соёлын үнэт бүтээл Хүннүгийн үеийн эд өлгийн зүйлс, Түрэгийн үеийн хүн чулуунууд, Бичигт хад зэрэг олон зүйл бидний үеийг хүртэл онгон дагшин байдлаа хадгалан үлдсэн.
No comments:
Post a Comment