2. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр.
3.Шаамар сумын нутгаас олдсон “Төв азид хүний амьдрал эхэлсэн он цагийг ихээхэн урагшлуулж Монгол орон Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнө эхэлжээ гэдэг дүгнэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн Дэлхийн хүн судлалын түүхэнд “Шаамарын хүн” гэж алдаршсан нэн эртний хүний ясны түүхэн нэн ховор олдвор.
4. Манай эриний өмнөх нэгдүгээр зууны үеэс хүчирхэгжиж Төв азид ноёрхож байсан Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор.
5. Алтанбулаг сумын нутаг дахь эзэн хаан Чингисийн Их Монгол улсаа байгуулах аян дайны эхлэл Мэргэдүүдэд олзлогдсон Бөртэ хатнаа булаан авч улмаар тэр үеийн гол хүчтэй өрсөлдөгч байсан Гурван мэргэдийн холбоог 1179 онд бут цохьсон тулааны талбар түүхэт Буур хээрийн тал, хөшөө дурсгал.
6. Орхон сум дахь 13-р зууны, Чингис хааны үед Гуулин улсаас оруулж ирсэн цаасны үйлдвэрийн туурь.
7. Мандал сумын Түнхэл дэх Алунгоо эхийн буудалласан газар.
8. Цагааннуур сум дахь Чингисийн гэрийн буйр.
9. Баруунбүрэн сум дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар Амарбаясгалант хийд.
10. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэн боссон Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын анхны буун дуу гарсан Шаамарын шар тохой, хөшөө дурсгал.
11. 1921 оны Ардын хувьсгалын анхны ялалт, ардын журамт цэргийн тэмцэлтэй холбогдсон Дөрвөлжин сум, 4 пулёмотын суурилсан туурь, Сүх жанжны байрлаж байсан байшин, Шинэ цагийн Монгол улсын анхны Засгийн газрын байр Алтанбулаг, Хануйн хөндий, Алтан арал, Улаан бургас зэрэг түүхийн гэрч, дурсгалт зүйлс газар нутаг, хөшөө дурсгал.
12. Дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс”
No comments:
Post a Comment