https://www.facebook.com/Selengiinnisleg.SB

Thursday, August 29, 2013
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном Баруунбүрэн сум Сэлэнгэ аймаг
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном
Өдөр тутмын хурдаг ном
Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан Чогжин хурал хуруулна.
Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигуртай.
Сар бүрт хурдаг ном
Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд
Жилд нэг удаа хурдаг ном
Гонгорын Бумбаны тахилга
Цагаан сарын ерөөл
Майдар эргэх
Цам харайх ёслол
Зулын 25-ны хурал
Арван Хангалын тахилга

Ариун номын орон Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум
Өндөр гэгээнээр овоглосон хийд
Монголын түүхэнд “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан их соён гийгүүлэгч, шашин төрийн гарамгай зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар Түшээт хан аймгийн (одоогийн Өвөрхангай аймаг) Есөнзүйл хэмээх газарт 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр их богд Чингис хааны алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлжээ. 1640 онд Далай лам, банчин богдоос Жавзандарнатын хувилгаанаар 5 настайд нь тодруулж, Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шашны тэргүүнд өргөмжилжээ. Өндөр гэгээн Занабазар бага балчир наснаасаа Шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал номлол, зан үйлд суралцаж, улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Богд Чойжилжанцанд бараалхан шавь орж, шашны таван ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа залран, номын хүрээ хийд, сургууль дацанг олноор байгуулж, эгнэшгүй их буян хураажээ. Өндөр гэгээн Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд жанч халжээ.
Өндөр гэгээний шашны хэрэгт төдийгүй халх монголчуудыг шашны үйлст даган баясуулсан их үйлсийг хүндлэн дээдлэхийн нигураар Манжийн хаан бээр түүнд зориулан хийд байгуулах зарлиг гаргасны үрээр одоогийн Амарбаясгалант хийд цогцлон баригдсан ба ард олны дунд “Өндөр гэгээн”-д зориулсан хийд хэмээн амаас ам дамжин яригдаж хэвшиж тогтжээ. Өндөр гэгээний хийдийг түүний догшин сахиус Махаранз сахин хамгаалж байдаг гэж ярьцгаадаг. Тэрчлэн хийдийн ойр орчимд зуны улиралд бороо хуртай байдаг ба аадрын үүл хийдийн дээр очоод хуваагдан задарч мөндөр ороход нэг ч ширхэг мөндөр хийдийн хашаанд унадаггүй хийдийг тойрон ордог бөгөөд цэцэг жимс алаглан ургах нь Өндөр гэгээний сахиус хамгаалдагтай холбоотой гэдэгт нутгийн ард олон өнөө хир нь итгэлтэй байдаг байна.
Амарбаясгалант хийд нь шашин, түүх, соёлын үнэлж баршгүй дурсгал төдийгүй уран барилгын хосгүй шийдлийг агуулсан урлагийг ховор бүтээл юм. Энэхүү хийдийг “Амарбаясгалант хийд”, “Өндөр гэгээний хийд”, “Зарлигаар бүтсэн хийд”, “Бүрэнгийн хийд”, “Оройгүй сүм” гэх зэргээр янз бүрээр нэрлэн заншжээ. Хийдийн олонд алдаршсан дээрх нэрүүд нь өөр өөрийн түүхийг өөртөө шингээсэн байдаг.

Tuesday, August 27, 2013
Баруунбүрэн сум Сэлэнгэ аймаг
Баруунбүрэн сум
Аймгийн төвөөс 193 км зайд оршдог. Улаанбаатар, Дархан, Орхон аймгийн чиглэлийн автомашины хатуу хучилттай зам дайран өнгөрдөг.
380 жилийн түүхтэй алдарт Амарбаясгалант хийд их,бага шарил,Салуужин хөшөөтийн бичигт чулуу,Агуйн амны буган чулуу зэрэг түүх соёлын ховор үнэт дурсгалаараа гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг.

Сант сум Сэлэнгэ аймаг
Сант сум
Аймгийн төвөөс 160 км зайд оршдог.Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Дархан, Эрдэнэтийн хатуу хучилттай хар замаас 18 км, төмөр замын Хөтөл өртөөнөөс 36 км зайтай байрладаг.
Жил бүр 250-300 га-д төмс, хүнсний ногоо тариалж, жилд дунджаар 4000 гаруй тн төмс, 1000 гаруй тн хүнсний ногоо хураан авч, хот суурин газруудын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

Орхонтуул сум Сэлэнгэ аймаг
Tuesday, August 20, 2013
Баянгол сум Сэлэнгэ аймаг
Орхон сум Сэлэнгэ аймаг
Аймгийн төвөөс 167 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Орхон үүлдрийн өндөр ашиг шимт нарийн, нарийвтар ноост хонь үржүүлдэг Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам болон хар зам дамжин өнгөрдөг. Орхон суманд байгалийн үзэсгэлэнт газар Люваанжалба , 3-р Богдын төрсөн газар болох Өгөөмрийн Хөтөл, Бичигт хад, 10 төрлийн мод ургасан хар модтын гуу, Тэмээн чулуу, Эртний Солонгос улсын цаасны үйлдвэрийн туурь, Түргийн үеийн хөшөө чулуу, Буган чулуу зэрэг түүх, соёлын дурсгалт газар олонтой.
Subscribe to:
Posts (Atom)