Tuesday, August 20, 2013

Орхон сум Сэлэнгэ аймаг


Аймгийн төвөөс 167 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Орхон үүлдрийн өндөр ашиг шимт нарийн, нарийвтар ноост хонь үржүүлдэг Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам болон хар зам дамжин өнгөрдөг. Орхон суманд байгалийн үзэсгэлэнт газар Люваанжалба , 3-р Богдын төрсөн газар болох Өгөөмрийн Хөтөл, Бичигт хад, 10 төрлийн мод ургасан хар модтын гуу, Тэмээн чулуу, Эртний Солонгос улсын цаасны үйлдвэрийн туурь, Түргийн үеийн хөшөө чулуу, Буган чулуу зэрэг түүх, соёлын дурсгалт газар олонтой.


No comments:

Post a Comment