https://www.facebook.com/Selengiinnisleg.SB
https://www.facebook.com/Selengiinnisleg.SB
Thursday, August 29, 2013
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном Баруунбүрэн сум Сэлэнгэ аймаг
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном
Өдөр тутмын хурдаг ном
Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан Чогжин хурал хуруулна.
Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигуртай.
Сар бүрт хурдаг ном
Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд
Жилд нэг удаа хурдаг ном
Гонгорын Бумбаны тахилга
Цагаан сарын ерөөл
Майдар эргэх
Цам харайх ёслол
Зулын 25-ны хурал
Арван Хангалын тахилга

Ариун номын орон Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум
Өндөр гэгээнээр овоглосон хийд
Монголын түүхэнд “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан их соён гийгүүлэгч, шашин төрийн гарамгай зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар Түшээт хан аймгийн (одоогийн Өвөрхангай аймаг) Есөнзүйл хэмээх газарт 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25-ны өдөр их богд Чингис хааны алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлжээ. 1640 онд Далай лам, банчин богдоос Жавзандарнатын хувилгаанаар 5 настайд нь тодруулж, Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шашны тэргүүнд өргөмжилжээ. Өндөр гэгээн Занабазар бага балчир наснаасаа Шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал номлол, зан үйлд суралцаж, улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Богд Чойжилжанцанд бараалхан шавь орж, шашны таван ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа залран, номын хүрээ хийд, сургууль дацанг олноор байгуулж, эгнэшгүй их буян хураажээ. Өндөр гэгээн Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд жанч халжээ.
Өндөр гэгээний шашны хэрэгт төдийгүй халх монголчуудыг шашны үйлст даган баясуулсан их үйлсийг хүндлэн дээдлэхийн нигураар Манжийн хаан бээр түүнд зориулан хийд байгуулах зарлиг гаргасны үрээр одоогийн Амарбаясгалант хийд цогцлон баригдсан ба ард олны дунд “Өндөр гэгээн”-д зориулсан хийд хэмээн амаас ам дамжин яригдаж хэвшиж тогтжээ. Өндөр гэгээний хийдийг түүний догшин сахиус Махаранз сахин хамгаалж байдаг гэж ярьцгаадаг. Тэрчлэн хийдийн ойр орчимд зуны улиралд бороо хуртай байдаг ба аадрын үүл хийдийн дээр очоод хуваагдан задарч мөндөр ороход нэг ч ширхэг мөндөр хийдийн хашаанд унадаггүй хийдийг тойрон ордог бөгөөд цэцэг жимс алаглан ургах нь Өндөр гэгээний сахиус хамгаалдагтай холбоотой гэдэгт нутгийн ард олон өнөө хир нь итгэлтэй байдаг байна.
Амарбаясгалант хийд нь шашин, түүх, соёлын үнэлж баршгүй дурсгал төдийгүй уран барилгын хосгүй шийдлийг агуулсан урлагийг ховор бүтээл юм. Энэхүү хийдийг “Амарбаясгалант хийд”, “Өндөр гэгээний хийд”, “Зарлигаар бүтсэн хийд”, “Бүрэнгийн хийд”, “Оройгүй сүм” гэх зэргээр янз бүрээр нэрлэн заншжээ. Хийдийн олонд алдаршсан дээрх нэрүүд нь өөр өөрийн түүхийг өөртөө шингээсэн байдаг.

Tuesday, August 27, 2013
Баруунбүрэн сум Сэлэнгэ аймаг
Баруунбүрэн сум
Аймгийн төвөөс 193 км зайд оршдог. Улаанбаатар, Дархан, Орхон аймгийн чиглэлийн автомашины хатуу хучилттай зам дайран өнгөрдөг.
380 жилийн түүхтэй алдарт Амарбаясгалант хийд их,бага шарил,Салуужин хөшөөтийн бичигт чулуу,Агуйн амны буган чулуу зэрэг түүх соёлын ховор үнэт дурсгалаараа гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг.

Сант сум Сэлэнгэ аймаг
Сант сум
Аймгийн төвөөс 160 км зайд оршдог.Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Дархан, Эрдэнэтийн хатуу хучилттай хар замаас 18 км, төмөр замын Хөтөл өртөөнөөс 36 км зайтай байрладаг.
Жил бүр 250-300 га-д төмс, хүнсний ногоо тариалж, жилд дунджаар 4000 гаруй тн төмс, 1000 гаруй тн хүнсний ногоо хураан авч, хот суурин газруудын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

Орхонтуул сум Сэлэнгэ аймаг
Tuesday, August 20, 2013
Баянгол сум Сэлэнгэ аймаг
Орхон сум Сэлэнгэ аймаг
Аймгийн төвөөс 167 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Орхон үүлдрийн өндөр ашиг шимт нарийн, нарийвтар ноост хонь үржүүлдэг Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам болон хар зам дамжин өнгөрдөг. Орхон суманд байгалийн үзэсгэлэнт газар Люваанжалба , 3-р Богдын төрсөн газар болох Өгөөмрийн Хөтөл, Бичигт хад, 10 төрлийн мод ургасан хар модтын гуу, Тэмээн чулуу, Эртний Солонгос улсын цаасны үйлдвэрийн туурь, Түргийн үеийн хөшөө чулуу, Буган чулуу зэрэг түүх, соёлын дурсгалт газар олонтой.
Сайхан сум Сэлэнгэ аймаг
Аймгийн төвөөс 163 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Хөтөлийн Цемент шохой, Гангийн, Төмөр замын бетонон дэрний үйлдвэртэй.
Сумын төв Хөтөл хотод сумын нийт хүн амын 76 % нь амьдардаг. Хөтөл хот нь барилгын материалын зонхилсон үйлдвэрүүдтэй. Номгон тосгон нь газар тариалан, мал аж ахуй хосолсон аж ахуй нэгжүүдтэй, аймгийнхаа хэмжээнд үйлдвэр хөдөө аж ахуй жигд хөгжсөн томоохон сумын нэг.
Дэд бүтэц сайн хөгжсөн.
Friday, August 16, 2013
Гүн нуур буюу Гүнж нуур бүргэд уулын домог
Гүн нуурын домог
Нэгэн цагт хуучин феадлын үед гэнэ өнөөгийн Сэлэнгэ аймаг Алтан булаг сумын Хяраан хөндий хэмээх газрын наах нь Гүн нуур хэмээх газар уул нутаг ус голдоо ихэд өнгө нэмсэн сайхан бүсгүй ээж аавын хамт амьдран суудаг байж тэрээр зан ааль сайтай бөгөөд үйл үртсэнд уран агаад хармын зангүй хачин сайхан гол шиг сайхан бүсгүй байсан нь тодорхой ... Түүнд нутгийн сайхан залуу хайртай болж бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай байтал алс хошууны засаг ноён нэгэнтээ бүсгүйн сургийг сонсоод нутагт нь ирж сайх бүсгүйг олон хараад гэргий болгон авах бодол төрсөн авч хайртай залуу нь бүсгүйг аван үүр цүүрээр оргуулан босгон авч явахад нь засаг ноёны барлагууд тэр хоёрыг барин авч нөгөөх засаг ноён нутгийн түшмэлтэй ам нийлэн хархүүг хугацаагүй цэргийн албанд цөлөн явуулсан ажээ.
Бүсгүйг гэрт хүргээд ээж аавд нь удахгүй ирж охинг нь бэлэг сэлт болон худ ургийн барилдлага тогтооно гэснээр намрын дунд сард айлчлан 9 цагаан тэмээгээр хүүхнийг богтлон авч явж. Тэмээн дээр суусан бүсгүй гунигт тавилан болон сэтгэлд хархүүгээ санан зай завсаргүй цурхиран байх зуураа нэгэнтээ ухаан сийлэн тэмээгээ залан гүн нуурын зүг таваргаж явсаар гүйцэгдэлгүй гүн нуурын эрэг дээр ирэхэд гүн нуур ганцхан давалгайлаад хүүхэнг аван мэлтийн толийж амгалан сайхан нөгөө л янзаараа л зөөлхөн мандлаа шилгээн байсан ажээ . Ингээд балмад ноёны хүсэл үл бүтэж ард зоноороо эгэлгүй сайхан энхрий нутгийн бүсгүйг дурсан Гүн нуурыг тэр цагаас хойш Гүнж нуур хэмээн нэрлэх болжээ. Нэгэн цагт хугацаагүй цэргийн албанаас хархүү ирэн сэтгэлд бүсгүйгээ хайн ирэхэд нутгийн олон болсон явдлын учрыг хэлэн хархүүгийн сэтгэлийн зовлонг хамт хуваалцан уйлж нэг дуулж нэг учирласан авч хархүү сэтгэлээр ихэд унаж Гүнж нуурыг дэргэд сөхрөн сууж харсаар хөшин Бүргэд уул хэмээх хадан уул болон тогтож өглөө орой хоёрт уулын орой нуурын толионд тусан байх агаад өнөөг хүртэл Гүнж нуур Бүргэд уулын домгийг нутгийн ард олон хуучлах ажээ. Энэхүү домгийг хэлэн өгсөн Сэлэнгэ Алтанбулаг сумын иргэн Отгонбаатар хэмээх малчин залууг хэлэхгүй байж болшгүй билээ.
Жич: Эдүгээ домогт гарж буй Бүргэд уул нь Орос улсын харье нутагт орсон бөгөөд нэгэн цагийн хилийн сэргээн засалтаар өөрийн уулаа ах дүү хэмээх сайхан нөмрөг дээр МАХН-ын хууччуулын хийсэн гэмт хэргийн тод баримт болон дүнсийн хүний нутгийн хилийн цаанаас хүслэнт Гүнж нуураа тольдон байгаа билээ.
Жавхлант сум Сэлэнгэ аймаг
Аймгийн төвөөс 63 км зайд оршдог. Газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг. Нутгийн өндөр ашиг шимт мал өсгөдөг. Уламжлалт мал аж ахуйн салбарт өндөр ашиг шимт үүлдрийн болон нутгийн шилмэл омгийн мал “Алтайн улаан ямаа”, “Баяд,” “Сартуул” хонь, “Сементаль” үүлдрийн үхэр мал өсгөн үржүүлэж байна.
Мандал сум Сэлэнгэ аймаг
Aймгийн төвөөс 200 км зайд оршдог. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, алтны үндсэн ордын олборлолтын үйлдвэрлэлтэй. Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэр, Төмөр замын Зүүнхараа өртөө, дэр модны үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрийн газруудтай. Хэрх, Түнхэл тосгонтой.
Мандал суманд байгалийн үзэсгэлэнт Хонин нуга, Ноён уул, Ширхэнцэг уул, Ерөөгийн халуун рашаан зэрэг газар, түүх соёлын үнэт бүтээл Хүннүгийн үеийн эд өлгийн зүйлс, Түрэгийн үеийн хүн чулуунууд, Бичигт хад зэрэг олон зүйл бидний үеийг хүртэл онгон дагшин байдлаа хадгалан үлдсэн.
Шаамар сум Сэлэнгэ Аймаг
Аймгийн төвөөс 20 км зайтай оршдог. Газар тариалан, мал аж ахуйн болон үйлдвэрлэл эрхэлдэг. Зөгий үржүүлж, бал үйлдвэрлэлтээр улсдаа манлайлдаг. Дулаанхан тосгонтой. Дулаанхан, Дэлгэрхан зэрэг уулс, Орхон Сэлэнгийн бэлчир, Орхон, Ерөө, Шарын голын хөндий бүхий уул ус тэгш нутагтай.Шаамар сум Ардын хувьсгалын өлгий нутаг. Энэ нутгаас 114 хүн журамт цэрэгт элсэн Шаамарын “Шар тохой” –д гаминг ялж байсан түүхтэй.
Thursday, August 15, 2013
Tuesday, August 13, 2013
Monday, August 12, 2013
Ерөө сум Сэлэнгэ Аймаг
Хүдэр сум Сэлэнгэ Аймаг
Алтанбулаг сум Сэлэнгэ Аймаг
Худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, Монгол-Оросын шалган нэвтрүүлэх боомттой.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин,Дөрвөлжин сүм , Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дрсгалын газрууд бий.
Friday, August 9, 2013
СЭЛЭНГЭ АЙМГИЙН Түүхэн бахархал
2. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр.
3.Шаамар сумын нутгаас олдсон “Төв азид хүний амьдрал эхэлсэн он цагийг ихээхэн урагшлуулж Монгол орон Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнө эхэлжээ гэдэг дүгнэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн Дэлхийн хүн судлалын түүхэнд “Шаамарын хүн” гэж алдаршсан нэн эртний хүний ясны түүхэн нэн ховор олдвор.
4. Манай эриний өмнөх нэгдүгээр зууны үеэс хүчирхэгжиж Төв азид ноёрхож байсан Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор.
5. Алтанбулаг сумын нутаг дахь эзэн хаан Чингисийн Их Монгол улсаа байгуулах аян дайны эхлэл Мэргэдүүдэд олзлогдсон Бөртэ хатнаа булаан авч улмаар тэр үеийн гол хүчтэй өрсөлдөгч байсан Гурван мэргэдийн холбоог 1179 онд бут цохьсон тулааны талбар түүхэт Буур хээрийн тал, хөшөө дурсгал.
6. Орхон сум дахь 13-р зууны, Чингис хааны үед Гуулин улсаас оруулж ирсэн цаасны үйлдвэрийн туурь.
7. Мандал сумын Түнхэл дэх Алунгоо эхийн буудалласан газар.
8. Цагааннуур сум дахь Чингисийн гэрийн буйр.
9. Баруунбүрэн сум дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар Амарбаясгалант хийд.
10. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэн боссон Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын анхны буун дуу гарсан Шаамарын шар тохой, хөшөө дурсгал.
11. 1921 оны Ардын хувьсгалын анхны ялалт, ардын журамт цэргийн тэмцэлтэй холбогдсон Дөрвөлжин сум, 4 пулёмотын суурилсан туурь, Сүх жанжны байрлаж байсан байшин, Шинэ цагийн Монгол улсын анхны Засгийн газрын байр Алтанбулаг, Хануйн хөндий, Алтан арал, Улаан бургас зэрэг түүхийн гэрч, дурсгалт зүйлс газар нутаг, хөшөө дурсгал.
12. Дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс”
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот
Сумдууд
- Алтанбулаг сум
- Баруунбүрэн сум
- Баянгол сум
- Жавхлант сум
- Хүдэр сум
- Хушаат сум
- Мандал сум
- Орхон сум
- Орхонтуул сум
- Сант сум
- Сайхан сум
- Шаамар сум
- Цагааннуур сум
- Түшиг сум
- Ерөө сум
- Зүүнбүрэн сум
Thursday, August 8, 2013
Урьд цагт Ихэнх нь Түшээт хан аймагт
Урьд цагт Ихэнх нь Түшээт хан аймагт
1923-1931 он Ихэнх нь Богдхан уулын аймагт
1931 он Тариалан аймаг үүссэн
1934 он Сэлэнгэ аймаг болсон
Монгол төрөөс сэлэнгэчүүдэд
Монгол төрөөс сэлэнгэчүүдэд 1932, 1976 онуудад хүртээсэн Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан билээ. Энэ нь Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг юм.
Wednesday, August 7, 2013
Монгол улсын Сэлэнгэ аймаг. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.
Монгол улсын Сэлэнгэ аймаг. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.
Monday, August 5, 2013
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУГ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУГ
Аймгийн туг нь мөнх тэнгэр, мөрөн голын усыг бэлэгдсэн хөх өнгөтэй. Тугны гурав хуваасны нэгийн ишэн талын хэсэгт Сэлэнгэ нутгийнхаа амьдралын эх бахархал болсон тариан түрүүг босоо байдалтайгаар тугны гурав хуваасны нэгийн доод хэсэгт мөрөн голоо төлөөлсөн хоёр цагаан долгионыг хөндлөнгөөр нь тус тус байрлуулсан байна. Эртний гурван мэргэдийн нутаг, ардын хувьсгалын өлгий нутаг гэдгийг бэлэгдэж гурван ширхэг улаан өнгийн залаа тугны төгсгөл хэсэгт залгасан байна. Тугны ишний төгсгөл нь шар өнгийн гурван молцог бүхий гурван салаа сэрээ байна. Тугны өргөн урт нь 1:2-ын харьцаатай байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ
Аймгийн бэлэг тэмдэг нь мөнх ногоон навчин дээр уриалан дуудагч эгшиглэнт дунг цэнхэр хадгаар ороон залсан, тэгш суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлж, дээд хэсэгт нь гурван цагийг бэлэгдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ байгуулсан дугариг хэлбэртэй, төв хэсэгт нь Сэлэнгэ түмний шүтээн болсон таван хан уул, тариан талбай, Сэлэнгэ их мөрнийг уран сайхны аргаар өнгө хослуулан дүрсэлсэн байна.

Сэлэнгэ аймгийн хүндэтгэлийн дуу
Сэлэнгэ аймгийн хүндэтгэлийн дуу
Үг Г.Даваасүрэн Ая. Г.Дарамзагд
ӨРГӨН СЭЛЭНГЭ
Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугинурсана
Өтгөн шаргал тариалан минь
Түүний дэнжээр халиуранхан байна
Тунгалаг Сэлэнгийн урсгал дээгүүр
Тээврийн онгоц сэлжявна аа
Тэнэгэр уудам тариалан дундуур
Аварга комбайн хүржигнэнхэн байна.
Өргөн Сэлэнгэ миньхүчтэй байнааа
Өлгий нутгаа чимэн урсана
Өндөр сайхан барилгууд нь
Өлгий нутагтаа сүндэрлэнхэн байна
Хүйтэн болоод тунгалаг устай
Хүчит Сэлэнгийн сүрлэгчимээтэй
Хөгжил цэнгэл бүтээлийн чимээ
Хүнгэнэн шуугин өрсөлдөж байна.
Friday, August 2, 2013
Subscribe to:
Posts (Atom)