Monday, August 5, 2013

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУГ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТУГ
Аймгийн туг нь мөнх тэнгэр, мөрөн голын усыг бэлэгдсэн хөх өнгөтэй. Тугны гурав хуваасны нэгийн ишэн талын хэсэгт Сэлэнгэ нутгийнхаа амьдралын эх бахархал болсон тариан түрүүг босоо байдалтайгаар тугны гурав хуваасны нэгийн доод хэсэгт мөрөн голоо төлөөлсөн хоёр цагаан долгионыг хөндлөнгөөр нь тус тус байрлуулсан байна. Эртний гурван мэргэдийн нутаг, ардын хувьсгалын өлгий нутаг гэдгийг бэлэгдэж гурван ширхэг улаан өнгийн залаа тугны төгсгөл хэсэгт залгасан байна. Тугны ишний төгсгөл нь шар өнгийн гурван молцог бүхий гурван салаа сэрээ байна. Тугны өргөн урт нь 1:2-ын харьцаатай байна.



No comments:

Post a Comment